БӨМБӨГӨР СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бөмбөгөр сумын Соёлын төв нь 1940 онд “Улаан гэр” нэртэйгээр анх байгуулагдаж байсан ба анхны эрхлэгчээр Сономдоогийн Жамсран ажиллаж байжээ. 2008 онд улсын төсвөөр 150 хүний суудал бүхий соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орсон ба 2019 онд улсын төсвийн 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 хүний суудалтай номын сангийн өргөтгөл, их засварын ажил хийгдэж иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдсэн байна.
Тус соёлын байгууллага нь аймагтаа 1970, 1984, 2017 онуудад сум сурталчлах соёл урлагийн 3 хоногийг амжилттай зохион байгуулсан ба “Учиртай гурван толгой”, “Сонин Думаа”, “Тус биш ус” зэрэг жүжгүүдийг найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгож байжээ. Тус байгууллагаас аймгийн хөдөлмөрийн аваргаар киномеханикч Ад.Бямбаа, номын санч А. Бямбаа, 1998, 2017 онуудад Соёлын төвийн дарга Р.Наранбат, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр жүжигчин Д.Лхамхүү, дуучин Х.Ерөөлт, хөгжимчин Х.Норов, Ш.Чинбат, киномеханикч Ад.Бямбаа, Ж.Нацагдорж, Л.Лхахүү, Т.Загдаа, номын санч А.Бямбаа, С.Цэрэндэжид, дуучин Ш.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, бүжгийн багш Б.Билэгт, үйлчлэгч Д.Болд, эрхлэгч Д.Самбуупүрэв, Р.Наранбат нар шагнагдаж байжээ. Соёлын төвийн дэргэд 3 төрлийн дугуйлан сургалт хичээллэж хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэн ажиллаж байна. Дугуйлангийн сурагчдаас
2009, 2015 онуудад аймгийн тэргүүний Соёлын төвөөр шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан ба аймгийн соёлын төвүүдийн дунд жилийн ажлын үзүүлэлтээр 1998, 2008, 2009, 2015, 2017, 2018, 2019, 2021 онуудад тэргүүн байр, 2011, 2012 онуудад 3-р байр, 2016, 2020, 2022 онд дэд байранд шалгарсан байна.
2011 онд Бүх ард түмний ардын урлагийн наадамд бүжгийн багш Б.Билэгт ардын бий биелгээ төрлөөр хангайн аймгуудын бүсээс шалгарч амжилттай оролцсон байна.
1987 оноос хойш аймгийн хэмжээнд соёл урлагийн гурав хоног болоогүй ба 2017 онд сум сурталчлах 3 хоног нэртэйгээр бусад сумаас анх түрүүнд аймагтаа зохион байгуулж ахмад, дунд, залуу үеийг хамруулсан 80 гаруй ардын авьяастнуудын бүрэлдэхүүнтэй “Дээдийн заяатай Бөмбөгөр нутаг” концертыг Баянхонгорчууддаа өргөн барьсан байна. Ахмад ерөөлч Д.Бадмаа “Тэргүүний ардын авьяастан”, уртын дууч Л.Норовсүрэн, С.Балжинням, ардын дуучин Д.Оюунтогтох, С.Мөнхөө, ахмад хөгжимчин Ж.Даариймаа, С.Энхтуяа, П.Чимэдцэен, Д.Баасансүрэн, Л.Оюунчимэг, Д.Дарьхүү, Д.Цэвэлсүрэн, ахмад бүжигчин Л.Жамьяндорж, Б.Дашбалжир, хөгжимчин Т.Загдаа нар аймгийн шагналаар шагнагдаж байсан байна. Сум сурталчлах аяны хүрээнд аймгийн гоц мэргэн М.Пүрэв агсаны нэрэмжит шагайн харвааны нээлттэй тэмцээн, аймгийн 5 удаагийн арслан А.Шаравсамбуугийн нэрэмжит хүчит бөхийн барилдаан, спортын мастер Б.Мягмаржавын нэрэмжит унадаг дугуйн уралдаан тэмцээнийг зохион байгуулж сумын гар урчуудын гар урлал, цагаан идээ, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна. Сум сурталчлах 3 хоногийн салхийг хагалж аймаг орон нутагтаа зохион байгуулсаныг аймгийн удирдлагууд сайшааж Соёлын төвд 17 сая төгрөгөөр Старикс автомашин, 33 сая төгрөгийн техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр шагнасан байна.
2018 онд “Нүүдэлчин Монгол-2018” фестивалд Улаан сайр 1 дүгээр багийн малчин З.Дарьбазар ардын дууны төрлөөр амжилттай оролцон өвлөн тээгч медалиар шагнагдсан ба 2019 онд “Малчид дуулж байна” улсын 2-р уралдаанд “Гранпри” шагнал хүртэж мотоциклоор шагнагдсан байна.
Тус соёлын төв нь 2020 онд аймгийн ахмадын холбооны “Ахмадад ээлтэй байгууллага” –аар шалгарсан байна.
2022 онд аймгийн “Нүүдэлчин монгол” ардын урлагийн наадмыг аймгийн Соёл урлагийн газартай хамтран сумандаа амжилтай зохион байгуулж 17 сумын 200 гаруй ардын авьяастнууд соёлын өвийн 7 ай савын төрлөөр авьяас чадвараар өрсөлдсөнөөс ардын дууны төрөлд З.Дарьбазар гуравдугаар байр, уртын дууны төрөлд Ш.Энхболд гуравдугаар байр, гоцлол бүжгийн төрлөөр Б.Пүрэв алтан медаль, соёлын өвийн багц үзүүлбэрээр багаараа тэргүүн байранд шалгарч амжилттай оролцсон байна. Наадмын хүрээнд ахмад ардын авьяастан Ж.Даариймаа, Б.Дашбалжир, Л.Жамьяндорж, Д.Баасансүрэн нар Монгол улсын Тэргүүний ардын авьяастан цол тэмдэгээр шагнагдсан байна. 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Нүүдэлчин монгол-2022” соёлын өвийн фестивалд уртын дууч МУСТАжилтан Ш.Энхболд, тус сумын уугуул Ч.Далайжаргал захиралтай “Гурван ур” ХХК-ны хамт олны уран дарханы бүтэээлүүд шалгаран амжилттай оролцсон байна.
Монгол Улсын засгийн газраас зохион байгуулсан Соёл урлагийн ажилтнуудын улсын анхдугаар болон 2 дугаар чуулганд Соёлын төвийн дарга Р.Наранбат оролцож байжээ.
Бөмбөгөр сумын Соёлын төв нь төрөөс баримтлах соёлын бодлогын хүрээнд иргэдэд соёлын олон талт үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Соёлын төв нь жилдээ давхардсан тоогоор 20-25 мянган хүнд соёл урлагийн болон соён гэгээрүүлэх үйл ажиллагааг сумын иргэд болон зэргэлдээ сумдын иргэд, малчдад хүргэн ажиллаж байна. 2023 онд 9 орон тоотой ажиллаж байгаа ба даргаар Р.Наранбат, номын санчаар С.Цэрэндэжид, бүжгийн багшаар Б.Билэгт, дуу хөгжмийн багшаар И.Галбадрах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санчаар Б.Мөнхзул, нягтлан бодогчоор Ж.Сэржмядаг, үйлчлэгчээр С.Ундармаа, гэрээт ажилтнаар Б.Энхбаатар, Д.Галбадрах, Д.Болд нар ажиллаж байна.
2024-05-24 16:25:16