Анхааруулга

Хонины цэцэг өвчин нь:

1. Нууц үе нь 7-14 хоног ба 2 сараас 3 сар хүртэл үргэлжилж болно.

2. Ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй тууралт гарна.

3. 1-2 хоногт улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно.

4. Гүвдрүү нь амархан томорч 1-3 хоногт тунгалаг, шаравтар өнгөтэй шингэнтэй болно.

5. Гүвдрүүний өнгөн хөрс, нимгэн тав нь 5-6 хоноод хуурна.

6. Өвчтэй хонины нуруун дээр дарахад эмзэглэлтэй байна.

7. Өвчин хүндэрсэн үед тууралт гүвдрүүнүүд хоорондоо нийлж, арьсны ихээхэн талбайг гэмтээж, идээт үрэвсэл үүснэ.

8. Өвчин хүндэрсэн үед нүдний эвэрлэг бүрхүүл гэмтсэнээс хараагүй болно.

9. Хээлтэй мал цэцгээр өвчилсөн тохиолдолд халдвар ихсээр дамжин хээл хаях, үхсэн төл гарах, өвчний шинж тэмдэгтэй гарах шинж илэрнэ.

10. Өвчтэй, эрүүл аль ч бүсэд эрсдэл байхыг үгүйсгэхгүй учир айл, саахалтын хоньтой малаа огт нийлүүлэхгүй, айлаас 1 хонь ч авахгүй, өгөхгүй, малын шилжилт хөдөлгөөн огт хийхгүй байх.

11. Өвчлөлтэй хуцыг дахин үржилд ашиглахгүй эрүүл болон өвчлөлтэй бүс нутагт хуцыг ялгахгүй байх, хуцны шилжилт хөдөлгөөнийг хориглох

12. Хонин сүргээ айл саахалтаараа нийлж нэг бүрчлэн дээш нь харуулж үзээд өвчний сэжиг илэрвэл харьяа МЭҮНэгж, МЭТасаг, Багийн Засаг дарга нарт хугацаа алдалгүй мэдээлэл, дуудлага өгч хамтран ажиллана уу.

2024-03-26 14:31:45