Их цэвэрлэгээ

Бөмбөгөр сумын Засаг даргын 2024оны А/32 дугаар захирамжаар ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан гудамж талбайд хяналт тавьж 2024 оны 4дүгээр сарын 16-наас 19 өдөр хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан ажиллахаас гадна сумын төвд малтай байгаа айлуудад малаа сумын төвөөс гаргах мэдэгдэл өгч ажиллаа

Энэ үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож ойр орчмын болон хуваарьт газруудаа хогийг арилгаж хогийн машинд ачуулж,сум орон нутгаас гаргасан захирамжийг хэрэгжүүлэн "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЦЭВЭР ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД" ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА АЙЛ ӨРХҮҮД БОЛОН АЛБАН БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. Маргааш үлдсэн айлууд болон хуваарьт газраа цэвэрлэж амжаагүй байгууллагууд бүгд цэвэрлэж хогийн машинд ачуулж ажиллахыг үүгээр анхааруулж байна. Жич: цэвэрлэгээнд гараагүй айл өрх албан байгууллагыг бүртгэж дараагийн шатны арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна.

2024-04-16 00:00:00