ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР

Жил бүрийн 04-р сарын 30 "Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох" Олон Улсын өдөр.

1998 оноос Хүүхдийн эрхийн Конвенцид нэгдсэн улс орнууд энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн.

"Хүүхдээ зодож шийтгэх бус эерэг аргаар хүмүүжүүлээрэй" гэдгийг эцэг эхчүүдэд бүхийл мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг.

Энэ өдрийн хүрээнд Сумын ЗДТГазар, Баянхонгор аймгийн "Хүүхэд,гэр бүл хөгжил хамгааллын газар" хамтран Төрийн болон Төрийн бус байгууллагын албан хаагчид, эцэг эхчүүдэд, иргэдэд сургалт мэдээлэл өгөх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа тул та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

2024 он 04-р сарын 30

-- 10 цагт ЗДТГ-н хурлын зааланд Байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд сургалт, мэдээлэл

-- 12 цагт Сумын Хамтарсан багийн гишүүдэд сургалт, мэдээлэл

-- 14 цагт Соёлын төвд Төрийн албан хаагчид, эцэг эхчүүд, иргэдэд сургалт мэдээлэл,"Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга" сэдвээр лекцтэй.

ХҮҮХЭД БҮРИЙГ ХАЙРЛАЯ, ХҮНДЛЭЕ.

ХАЙРТАЙ ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАМТДАА.

2024-04-30 00:00:00