"ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР"

"ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР" Бөмбөгөр суманд Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс "БИД ТОГТВОРТОЙ МАРГААШИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХЭМЖИЖ БАЙНА" нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Засаг даргын тамгын газрын арын машины зогсоол дээр зохион байгуулагдаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага худалдаа үйлчилгээний байгууллага ард иргэд та бүхэн өргөнөөр ирж үйлчилүүлнэ үү

Өдөрлөгөөр дараах үйл ажиллагаанууд явагдаж байна

  1. Худалдаа үйлчилгээний тооцоо, эмнэлэгийн оношлогоо эмчилгээ, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаанд ашиглаж буй хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийх

  2. Өдөрлөгийн нээлт

  3. Баруун бүсийн үнэт металлын сорьц тогтоох лабораторийн танилцуулга

  4. сорилтын лабораторийн үйл ажиллагааны танилцуулга

  5. "Дэлхийн хэмжил зүйн өдөр" Хэмжил зүйн тухай хуулийн сургалт соёлын төвд

2024-05-20 15:10:24