ИТХ - ын даргын мэндчилгээ

          Хонгор нутгийн буурийн тамгатай Бөмбөгөр нутгийн иргэд, эх орны болон дэлхий өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа төрөлх нутгаараа овоглосон элэг нэгт та бүхэндээ 17-р  жарны ' Буян үйлдэгч ' хэмээх усан бар жилийн мэндийг өргөн дэвшүүлье. 

          Төрөлх сайхан нутаг минь аймгийн 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт 261384 толгой мал тоолуулж аймагтаа Тэргүүн байр, үүнээс ямаан сүргийн тоо 171697 толгой эзэлж аймагтаа ямаан сүргийн тоогоороо ТЭРГҮҮН байр тус тус эзэлсэн явдал нь сүүлийн 50 жилд тохиогоогүй амжилт байлаа. Энэхүү амжилт нь та бүхний нөр их хөдөлмөр, ажил бүтээлийн үр дүн юм. 

          Улиран одож буй Цагаагчин үхэр жилийн өвөлжилт, хаваржилт хүнд байсан хэдий ч энэхүү хүндрэл бэрхшээлийг малчид, хөдөлмөрчид, төрийн албан хаагчид, нутагаа гэсэн сэтгэлтэй та бүхний хүч, хамтын ажиллагааны үр дүнд даван туулж урин цагтайгаа золгож чадлаа. 

          Угтан ирж буй 2022 оны хувьд малчид түмний маань нуруу тэнийсэн, мал сүрэг нь таван төрөлдөө өсөж үржсэн, төрөлх сайхан нутгийн ажилч хичээнгүй түмний маань хөдөлмөр үйлс нь үргэлж дээшээ ундарсан сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна. 

                          Нутгийн зон олондоо эрүүл энх, аж жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

 

БӨМБӨГӨР СУМ

2022-08-22 00:00:00