Бөмбөгөр сумын хүүхдийн цэцэрлэг

 БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ТАНИЛЦУУЛГА

  Байгууллагын түүхийн талаар:

Тус цэцэрлэг нь анх 1961 онд тариаланч ногоочдын ажлын онцлогоос шалтгаалж сайн дурын  үндсэн дээр хавар, намрын улиралд ажиллаж эхэлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 оны 11 дүгээр сард 100 хүүхдийн суудалтай шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтад орж  2023-2024 оны хичээлийг жилд 6 бүлэг 180 хүүхдийн бүлэг дүүргэлттэйгээр ажиллаж байна. Өргөтгөлөөр 2024 онд цэцэрлэгийн 100 хүүхдийн суудалтай барилга 8 сар гэхэд ашиглалтад орохоор барилгын ажил гүйцэтгэгдэж байна.

 

                      Чиг үүрэг:

           Сургуулийн өмнөх боловсролыг үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх,  холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативыг баримтлан сургалтын орчин, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт, гомдол гаргахад хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй.

                     Зорилго:

          Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино.

                     Байгууллагын бүтэц, зохион байгуулалт:

          Хүүхдийн цэцэрлэг 2022-2024 оны хичээлийн жилд ажиллах албан тушаал эрхлэгч 1, бүлгийн багш 6, дуу хөгжмийн багш 1, хувилбарт сургалтын багш 1, туслах багш 6, эмч 1, нягтлан бодогч 1, архив, бичиг хэргийн ажилтан 1, нярав 1, тогооч 2, сантехникч 1, жижүүр 1, үйлчлэгч 1, гал тогооны туслах ажилтан 1 нийт 25 албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

        Тухайн 2024 онд ажиллаж байгаа албан хаагчид:

Ангилал

             Нэр

          Албан тушаал

1

Б.Цэцгээ

Эрхлэгч,

2

Б.Алтагцэцэг

Арга зүйч, Бүлгийн багш

Л.Түвшинжаргал

Бүлгийн багш

Ж.Ариунаа

Бүлгийн багш

Б.Энхтуяа

Бүлгийн багш

Б.Оюунболор

Бүлгийн багш

Б.Мөнхтуяа

Бүлгийн багш

Ц.Эрдэнэсувд

Хөгжмийн багш

Л.Дуламсүрэн

Хувилбарт сургалтын багш

3

С.Мөнхсайхан

Багшийн туслах

С.Оюунтөгс

Багшийн туслах

Б.Саруулбуян

Багшийн туслах

Ө.Хостуяа

Багшийн туслах

Б.Отгонжаргал

Багшийн туслах

 З.Янжмаа

Багшийн туслах

4

Б.Ганболд

Нягтлан бодогч

Ш.Энхболд

Нярав

Ч.Оюунтуяа

Эмч

Ч.Алтанцоож

Архив, бичиг хэргийн ажилтан

Д.Байгальмаа

Ахлах тогооч

Б.Сайнбилэг

Тогооч

Н.Баасанжав

Сантехникч

Л.Бүжинлхам

Гал тогооны туслах ажилтан

О.Батцэцэг

Жижүүр

О.Мөнхтулга

Үйлчлэгч

                  

                    Бидний амжилтаас 2023-2024 оны хичээлийн жилд

         1.Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 2 жилд IV түвшин, II түвшинд тус тус үнэлэгдсэн.

          2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний ”Багш ажилтны тасралтгүй хөгжил”ийг дэмжсэн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж “2023 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”- аар шалгарсан.

3.”Ёс зүй хандлага зөвтэй төрийн алба-3” аяны хүрээн хийсэн ажлаараа аймгийн хэмжээнд “ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА” болсон

 

 

                 Байгууллагад 2014-2023 онуудад оруулсан том хөрөнгө оруулалт

 

  • Хүүхдийн цэцэрлэгийн 100 хүүхдийн суудалтай барилга 2014 онд ашиглалтад орсон.
  • Боловсрол, Шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар 2022 онд 214,000,000 төгрөгийн ус, ариун цэврийн байгууламжийг ажиглалтад бүрэн оруулсан.
  • Боловсролын ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар 2023 онд 13,152,000 төгрөгийн 7 нэр төрлийн 10 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэж үйл ажиллагаа жигдэрсэн.
  • Цэцэрлэгийн барилгын дээвэр, цонхонд 2023 онд 83.174.233 төгрөгийн засвар хийгдсэн.
  • Цэцэрлэгийн 100 хүүхдийн суудалтай 2.6 тэрбум төгрөгийн төсөвтэй өргөтгөлийн барилга баригдаж байгаа.
2024-05-21 09:26:05