Бөмбөгөр сум "Ерөнхий боловсролын сургууль"

БӨМБӨГӨР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

 СУРГУУЛЬ

 

ТАНИЛЦУУЛГА

 

                                        Нэг. Байгууллагын түүхийн талаар:

1.1.Байгууллагын түүхэн мэдээ

Тус сургууль анх 1940 оны 5 дугаар сарын 1-ны өдөр “Зун цагийн сургууль” нэртэйгээр 10 гаруй гэртэй, 50 гаруй хүүхэдтэй, нэг анги хоёр бүлэгтэйгээр  байгуулагдаж, анхны захирал н.Бадарч (Архангай) багш Н.Чойжамц (Архангайн Өндөр-Улаан сум)-ын хүмүүс ажиллаж байсан.

1941-1942 оны хичээлийн жилээс эхлэн 9 дүгээр сарын 1-нд цуглаж, дараа жилийн 5-р сард дуусдаг журам жигдрэн тогтжээ. 1972 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэр гарч бага сургуулиас  дунд сургууль болон өргөжсөн байна. Тус сургууль нь 1972-1991 онд Бөмбөгөр сумын 8 жилийн дунд сургууль, 1991-1992 онд Бөмбөгөр сумын 10 жилийн сургууль, 1992-2005 онд Бөмбөгөо сумын 8 жилийн сургууль, 2005-2012 онд Бөмбөгөр сумын 9 жилийн сургууль, 2012-2019 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэьлээгийн нэрэмжит дунд сургууль, 2019 оноос өнөөг хүртэл Бөмбөгөр сумын Ерөнхий боловсролын сургууль гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна .

                        1.2.Чиг үүрэг

            Суралцагчдад суурь боловсролын чадамжийг эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцуулах, авъяас чадвараа хөгжүүлэх, зөв монгол хүүхэд болгон хүмүүжүүлэхэд оршино. 

1.3.Байгууллагын зорилго:

    “Эх хэлээрээ зөв сайхан бичдэг, бусдыг хүндэлдэг, хөдөлгөөний эвсэлтэй хамт олон болгох” зорилготой,

1.4.Байгууллагын зорилт:

Сурагчидад үндэсний соёл, эх хэл, ёс заншил, уламжлалаа дээдлэн хүндэтгэх, хүрээлэн буй орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах зөв дадалд суралцуулах. Сургалтын материаллаг, таатай хүүдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлж ажиллах. Боловсролын удирдлага, менежмент, сургалтын чанар хүртээмжийг сайжруулах” чиглэлээр зорилт тавин ажиллалаа.

1.5.Бүтэц, зохион байгуулалт

Тус сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд  473 хүүхэд, 51 багш, ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажил явагдсан.

2023-2024 оны хичээлийн жилд нийт 449 хүүхэд суралцаж байна. Үүнээс бага ангид 281, дунд ангид 168 хүүхэд суралцаж байна. Сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц орон тоог 49 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Үүнд удирдах ажилтан-4, багш-24, үйлчлэх ажилтан-21, ажилтантайгаар сургалт хүмүүжлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Дотоод зохион байгуулалт нь суруулийн захиргаа, аж ахуй, дунд ангийн заах аргын нэгдэл, бага ангийн заах аргын нэгдэл гэсэн бүтэцтэй.

2024-05-24 16:29:22