Бөмбөгөр сум

МОНГОЛ УСЛЫН ГАВЬЯАТ БАГШ

Д.БАТСҮХ

  • 1967 оноос 1974 он хуртэл Баянхонгор хотын Номун далай цогцолбор сургуульд багш.
  • 1974-1986 онд мөн 1-р арван жилийн сургуульдаа хичээлийн эрхлэгч, захиралаар 9 жил ажиллажээ.
  • 1986 оноос Аймгийн Ардын депутатын хуралд гүйцэтгэх захиргаа, аймгийн засаг даргын тамгын газарт боловсролын хэлтсийн дарга, нийгмийн бодлогын хэлтсийн дарга, боловсрол төвийн захирал, боловсрол соёлын газрын дарга зэрэг хариуцлагатай ажлыг 26 жил тогтвор суурьшилтайгаар хашсан байна.

Төгссөн сургууль;

1962 онд ерөнхий боловсролын дунд сургуулийг, 1967 онд Улсын багшийн дээд сургуулийг тус тус төгссөн. Боловсрол судлалын магистр ззрэгтэй. БНАСАУ, БНСУ, Сингапур, Тайланд, БНХАУ-ын боловсролын хамтын ажиллагааны байгууллагад мэргжил дээшлүүлсэн.

Монгол улсын гавьяат багш Д.Батсүхийн хөдөлмөр бүтээлийн замаас ажиглавал:  1990 он хуртэл сургуулийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, багшийг цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнтэй холбох, багшийн ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын техник хэрэгсэлийг сургалтанд үр дүнтэй ашиглан сургалтын чанарыг сайжруулах ялангуяа ахлах ангийн сурагчидад хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтаар политехник боловсрол олгоход шинэ санаачлага гаргаж улс орон даяар туршлага болон өрнөхөд томоохон хувь нэмэр оруулсан юм.

Зах зээлийн харилцаааны шинэ нөхцөлд монголын боловсролын тогтолцоог өөрчлөх шинэ гараан дээр орон нутгийн боловсролын бүтэц зохион байгуулалтын оновчтой хувилбарыг бий болгож албан бус боловсролын тогтолцоог шинээр бүрдүүлсэн юм.

 Батсүх багшийн санал, санаачилгаар орон нутаг, аймгуудын боловсрол төвийн дэргэд судалгаа арга зүйн төв, албан бус боловсролын ( АББ ) төвууд шинээр бий болсон нь дээрх шинэ санал, санаачилгын шууд үр дүн байв.

1994 оноос эхэлээд монголын боловсролын салбарт ЮНЕСКО-гоос хэрэгжүүлсэн хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн сурах хэрэгцээг Албан бус сургалтаар хангах нь, Дани улсын засгийн газрын дэмжилгээр хэрэгжсэн “Данида" төслийн хүрээнд хөдөөгийн сургуулийн хөгжил (“ХСХ”) төсөл, Европын холбооны санхүүжилт, Английн хүүхдийг ивээх сангийн монголын сургуулийн өмнөх боловсрол (“СӨБ ), бага боловсролын хөгжил шинэчлэхийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөр төсөлүүдэд үндэсний болон бус, орон нутгийн багт идэвхитэй ажиллаж бус орон нутгийн зохицуулалтын үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн юм.

Д.Батсүх монгол орны газар нутгийн нэр томьёоны тайлбар, газар зуйн хичээлээр хийгдэх дадлага ажилууд, Б.Чойжилсүрэнгийн хамт “Ертөнцийн 101 сонин”. ерөнхий боловсролын сургуулийн удирдлага зохион байгуулалтын асуудал, сургууль цэцэрлэгийн зөвлөл /СЦЗ/, сургуулийн хөгжил үйлийн судалгаа, “Багшийн хөгжил' зэрэг арав гаруй ном товхимол туурвисны дээр олон бүтээлд зөвлөх, редактороор ажилласан байна.

Мөн түүнчлэн Боловсрол соёлын газрын арга зүйч, орон нутгийн боловсролын тогтолцоо, АББ-ын орон нутгийн тогтолцоог бүрдүүлэх нь, ЕБС-ийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх судалгааны үр дүн, сургалтанд техник сургалтыг ашиглах арга зүй зэрэг боловсрол судлал, сургалтын арга зүйтэй холбоотой 30 шахам өгуулэл бичиж асуудалд дэвшүүлж, бусад санал санаачилагаа хуваалцаж ирсэн арвин туршлагатай нэгэн билээ.                                                                             Шагнал:                                                                                                                                     1974 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1984 онд Алтай гадас одон. 1994 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2003 онд Монгол Улсын гавьяат багш цолыг хүртжээ. Д.Батсух багш 1996 онд орон нутгийн сонгуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож улмаар тус хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажиллажээ. Мөн МАХН-ын XIX их хурал, МХЗЭ-ийн XYIII их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байв. Тэрбээр одоо өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хэдий ч МУБИС-ийн Багш удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх төвд мэргэжилтнээр ажиллаж байна.

 

 

 

БӨМБӨГӨР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

 БИЕИЙН ТАМРЫН БАГШ СПОРТЫН ДЭД МАСТЕР БАТБААТРЫН

 МӨНХ-ОЧИР, БИЕИЙН ТАМИРЫН БАГШ  ЗАГДААГИЙН

СҮНЖИДМАА НАРЫН АМЖИЛТААС

 

Багш Б.Мөнх-Очирын бэлтгэсэн сурагчдын амжилтаас:

2016 онд Чөлөөт бөхийн ААШ тэмцээнээс  эрэгтэй 27 кг хурэл медаль, эмэгтэй 30кг хүрэл медаль

2016 онд Үндэсний бөхийн ААШ тэмцээнээс сурагч О.Мөнгөн-Эрдэнэ насны ангилдаа мөнгөн медаль

2017 онд Хүүхдийн спортын их наадмын Чөлөөт бөхийн ААШ тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль

2017 онд шавь Т.Түмэннасанг Япон улсад хамтарсан бэлтгэл сургуулилтад хамруулсан

2018 онд 100 буудалт даамны ААШ тэмцээнээс 1 мөнгө, 1 хүрэл медаль

2018 онд Мини волейболын ААШ тэмцээнээс охидын баг алт, хөвгүүдийн баг мөнгөн медаль

2018 онд Мини волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Баянхонгор аймгийн БТСГ-н багтай хамтран оролцож эмэгтэй баг алт, эрэгтэй баг мөнгөн медаль, 3х3 волейболын тэмцээнээс эрэгтэй баг хүрэл медаль. Баянхонгор аймгийн баг нийлбэр дүнгээрээ алтан цомын эзэд болсон.

2018 онд Эрдэм сургуулийн 10 жилийн ойн тэмцээнээс Үндэсний бөхийн төрлөөр насны ангилалдаа 2 алт, 1 мөнгө

2019 онд Хүүхдийн спортын VI-р их наадмын жудо бөхийн төрөлд 3 хүрэл, самбо бөхийн төрөлд 1 хүрэл, үндэсний бөхийн төрөлд 2 мөнгө, 1 хүрэл

2019 онд Ирээдүйн аварга үндэсний бөхийн ААШ тэмцээнээс сурагч О.Мөнгөн-Эрдэнэ алтан медаль

2019 онд Хүүхдийн спортын VI-р их наадамд Унадаг дугуйн төрөлд Алтан медаль

 

Багш З.Сүнжидмаагийн бэлтгэсэн сурагчдын амжилтаас:

2017 онд Мини волейболын ААШ тэмцээний тусгай байр, сурагч Г.Билгүүнтөгс Х.Дүүрэнзаяа нар өсөх ирээдүйтэй тамирчин /биеийн тамирын багш Б.Мөнх-Очирын хамт/

2018 онд Э.Энхболдын нэрэмжит ААШ Мини волейболын ААш тэмцээнээс охид Мөнгөн медаль

2018 онд Волейболын ААШ тэмцээнээс охид алт, хөвгүүд мөнгөн медаль /биеийн тамирын багш Б.Мөнх-Очирын хамт/

 

2019 онд Мини волейболын УАШ тэмцээнд Баянхонгор аймгаа төлөөлж 10 сурагч явж охидын баг алтан медаль

2019 онд  U-14 насны АШ тэмцээнд охид мөнгөн медаль /Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан/

2019 онд Э.Энхболдын нэрэмжит ААШ тэмцээнд охид мөнгөн медаль, сурагч Г.Золбаяр, Х.Дүүрэнзаяа нар өсөх ирээдүйтэй тамирчин

2019 онд Эерэг оршихуй ТББ-н нэрэмжит волейболын  тэмцээнд охид хүрэл медаль

2019 онд Идэрчүүдийн ААШ тэмцээнд охид хүрэл медаль

2019 онд Баянхонгор аймгаас зохион байгуулсан Хүүхдийн спортын VI-р их наадмаас охид хүрэл медаль /биеийн тамирын багш Б.Мөнх-Очирын хамт/

тус тус хүртсэн амжилт гаргасан байна .

2022-10-13 00:00:00